Монгол Эрүүл мэндийн Төлөө – Spa вэбсайт

Бүтээгдэхүүний тодорхойолт

Даатгалын гэрээний төслийг хэлэлцсэнээс хойшхи дараах сарын эхний өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатай байгуулна. Гэрээний үр дүн хэрэгжин эхлэх өдөр нь тохиролцсон шимтгэлийг гэрээний төсөлд заасан дансанд шилжүүлсний дараа үүсэх өдрийг хэлнэ. Даатгалын хураамжийг сар бүр төлөхөөр тохиролцоно. Гүйлгээний хувьсах төлбөрийн тэмдэг ба гүйлгээний утга нь гэрээний дугаар байна. Даатгалын шимтгэлийг Чех улсын банкны данснаас Чех Kč-оор төлнө. Даатгалын нөхөн төлбөрийг Kč-оор олгоно. Ажил, спорт болон бусад үйл ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан аливаа гэмтэл нь осолд тооцогдоно.

  • Амь даатгал – зуурдаар нас барах
    Нас барсан тохиолдолд 500 мянган Kč-ны нөхөн олговорыг (ойролцоогоор 20 мянга EUR) гэрээнд заасан хүнд олгоно. Даатгалын компани даатгалын нөхөн төлбөрийг олгох хугацаа нь хоёр сараар тогтоосон бөгөөд ослын улмаас нас барсан тохиолдолд тус хүлээгдэх хугацаа хамаарахгүй байна.
  • Амь даатгал – гэнэтийн байдлаар, ослын улмаас нас барах
    Даатгуулагч даатгалын хугацаанд ослын улмаас нас барсан тохиолдолд нас барсны даатгалаас (дээрх заалт) гадна гэрээнд томилогдсон хүнд 1 сая Kč төлнө (ойролцоогоор 40 мянга EUR), нийт 1,5 сая Kč (ойролцоогоор 60 мянга EUR). Энэ нөхцөлд эрсдэлийг хүлээх хугацаа хамаарахгүй байна.
  • Гэнэтийн ослын даатгал – тахир дутуу болох
    Даатгалын тохиолдол гэдэг нь даатгуулагчийн эрүүл мэндэд байнгын үр дагаварт хүргэсэн ослыг хэлнэ. Осол болгонд 1 сая Kč болох даатгалын төлбөрийн тодорхой хувийг үнэлэн бодож олгоно. Нөхөн төлбөрийн хэмжээг даатгалын нөхцөл, бие махбодийн хохирлын үнэлгээ зэрэгт хавсаргасан хүснэгтийн дагуу тодорхойлно. Дөрвөн удаа шат дараатай биелүүлэх заалттай байна, 25% -ийн эрүүл мэндийн байнгын үр дагаварт даатгалын компани давхар нөхөн олговор олгоно, 50 -иас гурав дахин, 75 %-аас дөрөв дахин нэмэгдэнэ.
  • Гэмтэл болон өвчний улмаас – хөдөлмөрийн чадвараа алдах даатгал
    Тус даатгалын тохиолдол нь даатгуулагч эрүүл мэндийн хувьд хөдөлмөр эрхлэх боломжгүй болох бөгөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай осол, өвчнийг хэлнэ. Нөхөн төлбөрийн хэмжээ нь 1 өдрийн 300 Kč байна (ойролцоогоор 12 EUR). Даатгал нь хөдөлмөрийн чадвараа алдсаны 29 дэх өдрөөс хойш бодон хэрэгжин эхлэнэ. Буцаан, ухрааж хоног тооцон бодох боломжгүй байна. Хөдөлмөрийн чадвараа алдах болсон өвчин, гэмтэл нь эрүүл мэнд ба эмчийн тодорхойлолтоор баталгаажсан байна. Өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд даатгалд хамрагдсанаас хойш 2 сарын хүлээх хугацаатай байна, ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хүлээх хугацааг хамаарахгүй байна.

Кейс судалгаа

Үйлчлүүлэгч уушгины хатгалгаа өвчнөөр өвдөн 48 хоног хөдөлмөрийн чадваргүй болон акт авав. Үйлчлүүлэгч даатгалаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан заалтны дагуу 6000 Kč-ны нөхөн төлбөр авна (300 Kč үржих нь 20 хоног).

Үйлчлүүлэгч нь үйлдвэрлэлийн осолд орж гэмтэл авч эмнэлэгт хэвтэн давамгайлсан гарны эрхий хуруугаа тайруулан 68 хоногийн турш хөдөлмөрийн чадвараа алдан акт авав. Үйлчлүүлэгч даатгалаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан заалтны дагуу 12 000 Kč ( 300 Kč үржих нь 40 хоног) болон үүний зэрэгцээ эрүүл мэндийн байнгын үр дагаварын хохиролын даатгалын заалтын дагуу даатгалаас 540 000 Kč-ны нөхөн төлбөр авна ( хүснэгтийн дагуу 27%, давхар биелэлт (1 000 000 *27 %*2)).

Үйлчлүүлэгч автомашины ослоор нас барав. Даатгалын компаниуд даатгалын гэрээний төсөлд заасан хүмүүст нас барсны ба амь насны даатгалаас 500,000 Kč, ослын улмаас нас барсны даатгалаас 1,000,000 Kč буюу нийт 1,500,000 Kč-ны нөхөн төлбөр олгоно.

Үйлчлүүлэгч зүрхний шигдээсээр нас барав. Даатгалын компани нас барсны ба амь насны даатгалаас даатгалын гэрээний төсөлд заасан хүмүүст 500,000 Kč төлбөр олгоно.

Даатгал сонирхож буй хүмүүс

Хэрэв та энэ төслийг сонирхож байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл cmt@slaviapartner.cz хаягаар холбогдоно уу. Бид тантай цаг алдалгүй холбогдох болно.

Хамтран ажиллах

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гар бие оролцох хүсэлтэй хэн бүхнийг бид баяртайгаар хүлээж авна. Бид уян хатан бизнесийн загвар, хүчирхэг брэндийн батлагдсан зарчмуудыг танд санал болгож чадна. Бидэнтэй cmt@slaviapartner.cz. Хаягаар холбоо барина уу. Бид тантай цаг алдалгүй холбогдох болно.

Гэрээнд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл

Хэрэв хувийн мэдээлэлд тань ямар нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд даатгалын гэрээний төсөлд заасан цахим шуудангийн хаяг болох cmt@slaviapartner.cz хаяг руу емайл илгээнэ үү.

Даатгалын тохиолдлыг мэдээлэх

Даатгалын тохиолдол гарсан тохиолдолд хавсаргасан маягтыг бөглөж, даатгалын гэрээнд заасан емэйл хаягаар зохих бүх бичиг баримтын хамт cmt@slaviapartner.cz хаяг руу илгээх (жиш. эмчийн тодорхойлолт чех улсын цагдаагийн тодорхойлолт, ажил олгогч гэх мэт.) аль эсвэл 776 566 661 дугаар руу залгана уу.

Нэхэмжлэлийн тайлангийн маягт

    Бид хэн бэ?

    CZECH MONGOLIAN TRADE Чех-Монголын худалдааны хамтын ажиллагаа болон хамтын харилцааг бий болгодог. 2021 оноос эхлэн Чех, Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгтгэн ирсэн . Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг үйл ажиллагаагаар дэмжин ажилладаг. БНЧУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам, Гадаадын төлөөлөгчтэй нягт хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь Бүгд Найрамдах Чех улсад амьдарч байгаа Монголчуудын хөдөлмөр эрхлэлт, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршино. Танхим нь гишүүддээ олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь ЧУ эсвэл МУ бизнесийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө юм. Мөн Монгол, Чехийн компаниудын хооронд шинэ бизнесийн харилцаа холбоо тогтооход зуучилж, Чех-Монголын бизнесийн харилцаа, ялангуяа хоёр орны борлуулалт, худалдан авалт, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар боловсролын болон нийгмийн уулзалтуудыг зохион байгуулдаг.

    Slavia partner (Славиа түнш) нь Чехийн Үндэсний банкны тусгай зөвшөөрлийн дагуу даатгалын үйлчилгээг зуучлагч Чехийн компани юм. Мөн Чехийн Үндэсний банкнаас бүрэн зохицуулалттай байгууллага бөгөөд холбогдох хууль захирамжаар тогтоосон бүх стандартыг ханган үйл ажиллагаагаа явуулдаг байгаа.

    2016 оноос хойш зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулаж байгаа бөгөөд тогтвортой байдал, уламжлалыг танд санал болгож чадах бөгөөд Чехийн SPGroup a.s санхүүгийн бүлэгт харьяалагддаг Slavia pojišťovna a.s.-ийн 100% охин компани юм. Толгой компанийн тогтвортой байдлын байр суурь дээр тэрээр өөрийн түншүүддээ санхүүгийн зах зээл дээр онцгой нөхцөл, байр суурийг илэрхийлэн баталгаажуулдаг. Ингэснээр үйлчлүүлэгчдэд үнэхээр ашигтай, чанартай бүтээгдэхүүнийг санал болгож чаддаг.

    Slavia pojišťovna (Славиа даатгал)нь SPGroup a.s санхүүгийн бүлгийн гишүүн бөгөөд амьдралын бус даатгалын чиглэлээр мэргэшсэний сацуу Австри-Унгарын хаант засаглалын үеэс 1868 он хүртэлх даатгалын салбарын олон жилийн туршлага дээр суурилсан туршлагатай байгууллага юм. Энэ нь манай зах зээлд 150 гаруй жил уламжлалтай цорын ганц үндэсний Чех даатгалын компани юм. Мөн Чех улсын амьдралын бус даатгалын шилдэг 10 компанийн нэг бөгөөд гадаадын иргэдийн даатгалын салбарт тэргүүлэгчдийн нэг юм.

    SV pojišťovna (СВ даатгал)1994 онд VICTORIA pojišťovna, a. s. үйлчлүүлэгчдэдээ даатгалын бүтээгдэхүүний өргөн хүрээний үйлчилгээг санал болгодог. Амь нас, гэнэтийн ослын даатгал, аялалын даатгал, гадаадын иргэдийн эрүүл мэндийн даатгал, ердийн даатгал, баталгаат даатгалын сунгалт зэрэг чиглэлээр мэргэшсэн даатгал юм.

    Бид юу хийдэг вэ?

    Төслийн түншүүд БНЧУ-д ирж буй Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндийн үндсэн эрсдэлийг даатгалд хамруулах саналыг боловсруулан танилцуулаж байна. Энэхүү даатгал нь Монгол Улсын иргэд Чех улсад эрүүл мэндийн гэнэтийн хүндрэлээс болж зөвхөн өөрийнхөө төдийгүй ойр дотны хүмүүсийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд тулгарах бэрхшээлийг даван туулан бүрэн дүүрэн, тайван амьдрах боломжийг олгоход оршино.

    Даатгал бол ирээдүйд учирч болох эрсдэлийг бууруулах, хамгаалах, санхүүгийн хамгаалалт (гэр бүл, ойр дотны хүмүүс) болдог үйлчилгээ юм. Тиймээс гэр бүлийн эрүүл мэндийн төлөвлөгөөнд зайлшгүй тусгах шаардлагатай билээ (өөрийн эрүүл мэнддээ хангалттай анхаарал тавих).

    © 2024 Slavia Partner | Күүки тохиргоо
    Vytvořil